“Ойрын хөрш холын садангаас дээр” хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён жиргэжээ

“Ойрын хөрш холын садангаас дээр” хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён жиргэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа билээ.

Тэгвэл БНСУ-ын Ерөнхийлөгч онгоцноосоо буухаасаа өмнө өөрийн цахим хуудсандаа Монголын талаар нийтэлжээ. Тэрбээр, “Ойрын хөрш холын садангаас дээр”

Бидний сайн мэддэг энэ зүйр цэцэн үг нь Монголд ч адилхан утгаар хэрэглэдгийг та бүхэн мэдэж байгаа болов уу. Хөршөө хайрлан хүндлэх сэтгэлээрээ Монгол, Солонгос хоёр улс ижил байгааг бодоход улам дотно сэтгэл төрж байна. Монголчууд Солонгос Улсыг солонгын орон гэсэн утгаар Солонгос хэмээн дуудаг бол, Солонгосчууд бид Монголыг Хөх тэнгэрийн орон гэж дууддаг юм.

Бие биеэ дуудах нэр нь ч гэсэн гүнээ сэтгэл шингэсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгчийн хувиар 15 жилийн дараа Монгол Улсад Төрийн айлчлал хийж байна. Одоо хоёр улс олон жилийн найрсаг, итгэлцлийн харилцаанд тулгуурлан ирээдүйгээ хамтдаа бүтээлцэх итгэлт түнш болохоор зорьж байна. Харилцан тус дэм болсон үнэнч хөршийн харилцаа улам бүр тэлж, хоёр улсын ард иргэдэд хүртээмжтэй үр дүн бүхий айлчлал байх болно. Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх тантай Хөх тэнгэрийн оронд уулзъя" хэмээжээ.