Улсын чанартай авто замын дараах хэсгүүдэд их засварын ажил гүйцэтгэж байна. Иймд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, түр замаар зорчуулна.
А0201 дугаартай Улаанбаатар - Мандалговь чиглэлийн авто зам
100 км - 110 км хооронд 06 сарын 27-наас 10 сарын 31-ний өдрүүдэд
115 км - 123 км хооронд 07 сарын 18-наас 10 сарын 31-ний өдрүүдэд
А0201 дугаартай Улаанбаатар - Мандалговь чиглэлийн авто зам
122 км - 135 км хооронд 06 сарын 27-наас 10 сарын 15-ны өдрүүдэд
А0101 дугаартай Улаанбаатар- Чойр чиглэлийн авто зам
217 км - 224 км хооронд 06 сарын 27-ноос 07 сарын 10-ны өдрүүдэд
172 км - 184 км хооронд 07 сарын 20-ноос 09 сарын 25-ны өдрүүдэд
224 км - 231 км хооронд 07 сарын 20-ноос 09 сарын 25-ны өдрүүдэд
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр замаар зорчуулах хугацаанд жолооч Та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчино уу гэж Зам, тээврийн яам мэдээлэв.