Монгол Улсад анх удаа бамбай булчирхайн лазер аблаци  эмчилгээг амжилттай нэвтрүүллээ

Монгол Улсад анх удаа бамбай булчирхайн лазер аблаци эмчилгээг амжилттай нэвтрүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дотоод шүүрлийн мэс заслын баг хамт олон бамбай булчирхайн зангилааг эмчлэх хамгийн бага инвазив, орчин үеийн лазер аблаци (Laser Ablation) эмчилгээний аргыг Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлж, анхны эмчилгээг амжилттай хийлээ.

Лазер аблаци нь хэт авиан оношилгооны хяналтын дор нарийн ширхэгтэй зүүгээр лазерын энергийг зангилаанд хүргэн, эмгэг эдийг дулааны аргаар агшаан эмчлэх дэвшилтэт технологи юм. Энэхүү арга нь зөвхөн эмгэг эдэд үйлчилж, эрүүл эдийг аль болох хадгалдгаараа онцлог бөгөөд олон улсын эмнэлзүйн практикт өргөн хэрэглэгдэж байна.