ХӨТӨЛБӨР: Дээлтэй баярын жагсаал 12:00 цагт эхэлнэ

ХӨТӨЛБӨР: Дээлтэй баярын жагсаал 12:00 цагт эхэлнэ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй монгол” наадмыг өнөөдөр /2026.07.09/ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Наадмын хөтөлбөрт Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУСТА Т.Дэлгэрмөрөн, А.Мөнхбат, МУГЖ Д.Бурмаа, Л.Банзрагч нар ая дуугаа өргөх бол морин хуурын тоглолт, монгол бүжгийн үзүүлбэр зэрэг багтжээ.

Наадмын хөтөлбөрийн мэдээллийг хүргэж байна.