Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улс, ОХУ-ын хилийн авто замын найман боомт маргааш буюу 2026 оны долоодугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд түр хаагдана.
Тодруулбал, хоёр улсын Засгийн газар хоорондын "Хилийн боомт болон Монгол, Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай хэлэлцээр"-ийн дагуу үндэсний баяр, амралтын өдрүүдэд хил орчмын зарим боомтын үйл ажиллагааг түр зогсоохоор талууд харилцан тохиролцжээ.
Түр хаагдах авто замын боомтууд:
- Эрээнцав
- Ханх
- Цагааннуур
- Боршоо
- Тэс
- Арцсуурь
- Ульхан
Харин дараах боомтууд хэвийн ажиллана.
- Алтанбулаг авто замын боомт – 24 цагаар ажиллана.
- Сүхбаатар төмөр замын боомт – Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллана.
- Чингис хаан олон улсын нисэх буудал – Нислэгийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
Иймд ОХУ-ыг зорих иргэд, тээвэрлэгчид аялал, тээврийн төлөвлөгөөгөө дээрх хуваарьт нийцүүлэн зохицуулахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.
