ВИДЕО: Яармаг-Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээвэр туршилтаар явж эхэлжээ

ВИДЕО: Яармаг-Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээвэр туршилтаар явж эхэлжээ

Яармаг-Өнөр хороолол чиглэлийн Дүүжин тээврийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд өчигдрөөс /2026.07.08/  туршилтаар явж эхэлжээ.

Энэхүү дүүжин тээвэр нь нийт 4.2 км урттай, 98 кабинтай, нэг кабин нь 10 зорчигчийн багтаамжтай юм. Систем бүрэн ашиглалтад орсноор оргил ачааллын үед нэг чиглэлд цагт 2,300 орчим зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд хоёр буудлын хоорондох замыг ойролцоогоор 11 минутын хугацаанд туулах боломжтой гэж мэргэжилтнүүд мэдэгдээд байгаа.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн төрлийг төрөлжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй уг төсөл нь Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа юм.

ВИДЕО: