Баяр наадмын бөхийн барилдааны 1-ийн даваа маргааш 10.00 цагт эхэлнэ

Баяр наадмын бөхийн барилдааны 1-ийн даваа маргааш 10.00 цагт эхэлнэ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа маргааш буюу 2026 оны долдугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.

Тэгш ойг тохиолдуулан энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах шийдвэр гаргасан бөгөөд нэгийн давааны барилдааныг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлнэ.