Олон арван жилийн турш Монголын поп урлагийн өнгийг тодорхойлж, тайзнаас хэзээ ч холдоогүй Т.Ариунаагийн хөдөлмөр, уран бүтээлийг төр өндрөөр үнэлж, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнасан юм.
Тэрбээр Дорнод аймагт тоглолтоор явж байхдаа мориноос унаж гараа гэмтээсэн ч үзэгчдээ бодон тайзан дээр гарч дуулсан тухайгаа ярьжээ. Тодруулбал, “Мориноос унаж гараа жаахан гэмтээсэн. Гэхдээ тоглолтоо цуцлалгүй тайзан дээрээ гарч дуулсан. Тэр бол миний хамгийн гоё түүх байсан” хэмээн дурдсан байна.
ВИДЕО: