Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Сүхбаатарын талбайд болж буй Монгол Улсын Төрийн далбааны өдрийн цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд оролцож байна.
Тэрбээр энэ сарын 5-нд өөрийн цахим хуудсанд "Нислээ, буулаа, ирлээ" хэмээн нийтэлж, зургаан жилийн дараа эх орондоо ирснээ мэдэгдсэн юм. Ц.Элбэгдорж нь 2019 оны аравдугаар сараас хойш Монгол Улсад ирээгүй бөгөөд энэ хугацаанд АНУ-ын Стэнфордын их сургуульд зочин судлаачаар ажиллаж байгаа билээ.
Монгол Улсын Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэдэг бөгөөд энэ үеэр Сүхбаатарын талбайд Зэвсэгт хүчин болон хууль сахиулах байгууллагуудын бүрэлдэхүүн оролцсон цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал зохион байгуулдаг уламжлалтай.