Хязаалан насны морьны уралдаанд 242 үрээ морджээ

Хязаалан насны морьны уралдаанд 242 үрээ морджээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хязаалан насны морьдын уралдаанд 242 үрээ морджээ.

Энэ жилийн уралдаанд 250 хурдан хүлэг сэрвээний өндрөө хэмжүүлснээс 242 хүлэг мордсон байна. Хязаалангийн уралдаан 15-17 км-т хурд, хүчээ сорьж байгаа юм. Үргэлжлүүлэн 12:00 цагаас Шүдлэн насны морьдын уралдаан эхлэх билээ.