МҮБХ-ны менежер С.Гантөр “Тотал моторс” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энх-Эрдэнэ нар гурван жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.Хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний их баяр наадмын тавын даваанд “Тунаж барилдан давсан бөх”-д болон Монгол бахархлын өдөр, Сар шинийн баярт зориулсан барилдааны түрүү бөхийг “Yamaha Crux Rev” мотоциклоор байлах юм байна.
“Yamaha Crux Rev” мотоцикл нь олон улсын чанар, аюулгүй байдлын стандартыг хангасан, бартаат болон засмал замд найдвартай ажиллагаатай, шатахуун бага зарцуулдаг, эдэлгээ даах чадвар өндөртэй бөгөөд хөдөө орон нутгийн хэрэглээнд бүрэн нийцсэн мотоцикл юм.
“Тотал Моторс” ХХК нь дэлхийд нэр хүндтэй Ямаха Мотор компанийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютерээр 15 жил ажиллаж, чанар, найдвартай ажиллагаа, хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар Монголын зах зээлд тэргүүлэгч брэнд болсон байна.