Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд улсын цолтой дөрвөн бөх өвдөг шороодлоо.
Тодруулбал,
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат улсын начин Ц.Анхбаяр залуу бөх А.Сугар-Очирт,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун залуу бөх Л.Энхболдод,
- Увс аймгийн Сагил сумын харьяат улсын начин С.Даваасамбуу сумын начин С.Чадраабалд,
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат улсын начин Х.Цогтгэрэл сумын заан Г.Хангарьд нарт тус тус өвдөг шороодов.
Харин Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Г.Батбаяр, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат улсын начин Б.Баатарцол нар энэ өдөр барилдаанд зодоглосонгүй.