Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн гарааны зурхайгаас эргэлээ.
Өнөө хурдан шүдлэнгийн уралдааныг Улсын арслан Р.Пүрэвдагвын хурдан бор үрээ хөтөлж байгаа бол Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн уяж хурдлуулж буй Ц.Баяржаргалын хүрэн үрээ тэргүүтэй хурдан шүдлэн, Булган аймгийн Булган сумын харьяат Батхүүгийн Ууганхүүгийн дэлтэй хүрэн үрээ, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Элдэв-Очирын Ариунболдын хүрэн халзан тэргүүтэй хурдан шүдлэнгүүд багтжээ.