Хурдан шүдлэнгийн уралдаанд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Элдэв-Очирын Ариунболдын хурдан үрээ түрүүллээ

Хурдан шүдлэнгийн уралдаанд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Элдэв-Очирын Ариунболдын хурдан үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шандаст шүдлэн насны морьдын уралдаан өндөрлөж, түрүү айраг тодорлоо.

Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын аймгийн алдарт уяач Элдэв-Очирын Ариунболдын хурдан үрээ хурдаллаа.

Аман хүзүүнд аймгийн алдарт уяач Нанзадын Болдбүрэнгийн уясан, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Эрхэмбаатарын Өлзийдэлгэрийн хүрэн үрээ орлоо.

Айргийн гуравт Цагааны Зулхүүгийн зээрд үрээ давхив.

Айргийн дөрөвт Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн зээрд үрээ хурдаллаа.

Айргийн тавд Булган аймгийн Булган сумын уяач Батцогтын Ууганхүүгийн зээрд үрээ айрагдлаа.