Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён нар сурын талбайд зочилж, сум тавих ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён нар сурын талбайд зочилж, сум тавих ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. 

Үүний дараа тэд сурын харвааны талбайд зочилж, уламжлалт сум тавих ёслол үйлдлээ. БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд оролцож, Монголын үндэсний өв соёл, уламжлалыг илтгэсэн арга хэмжээнүүдтэй танилцаж байна.