Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн тэгш ойтой тохиож байна.
Олон түүхт ой давхацсан өнөө жилийн Үндэсний их баярын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн, монгол түмэндээ хандан үг хэллээ. Тэрбээр өмнөх 2024, 2025 онуудын Улсын баяр наадмын нээлтэд өмсөж байсан цайвар шаргал өнгөтэй монгол дээл, малгай, бүсээрээ энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтэд мөн адил гоёж, өв соёл уламжлалаа дээдлэн оролцсон нь олны талархлыг хүлээгээд байна.

