Б.Наранхүү: Шарга азарганы минь охин төлөөс гарсан хүлэг аман хүзүүдсэнд түрүүлснээс ялгаагүй баяртай байна

Б.Наранхүү: Шарга азарганы минь охин төлөөс гарсан хүлэг аман хүзүүдсэнд түрүүлснээс ялгаагүй баяртай байна

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдааны аман хүзүүд Батсүхийн Наранхүүгийн Бум хул азарга хурдаллаа. 

Айргийн морьдын хашаанд УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү  сэтгэгдлээ илэрхийлж "Аль нэг нь л түрүүлэх ёстой шүү дээ. Хэн түрүүлэх нь чухал биш. Шаргын минь охин төлөөс гарсан хүлэг учраас би түрүүлсэнтэй ялгаагүй баяртай байна. Өнгөрсөн жил унаж уралдсан 15 нас хүрч байгаа унаач хүү унаж уралдлаа. Хүүхэд нь хүндэдсэн байх аа" гэсэн юм.