Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа өндөрлөж, дархан аварга, улсын аварга, улсын арслан цолтой бөхчүүд гурвын давааны амаа аваад байна.
Тодруулбал,
- Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Б.Шаравдоржийг
- Увс аймгийн Ховд сумын харьяат Дархан аварга Н.Батсуурь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Б.Сэр-Одыг
- Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгс Ховд аймгийн Алтай сумын харьяат аймгийн начин О.Очбатыг
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Х.Наранбаярыг
- Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай Ховд аймгийн Дарви сумын харьяат аймгийн начин С.Очирпүрэвийг
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Баяннуур сумын харьяат аймгийн начин Б.Батжаргалыг
- Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар Хэнтийн аймгийн Норовлин сумын харьяат аймгийн арслан Э.Эрдэнэбаярыг
- Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат аймгийн арслан П.Батмөнхийг
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат сумын заан Ж.Буянхишигийг
- Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат улсын начин Б.Дэлгэрсайханыг
- Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Э.Батмагнай Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Л.Шинэбаатрыг тус тус амлан авлаа.