Улсын заан Б.Бат-Өлзий Улсын арслан Б.Батмагнайгаар найм давж их шөвгийн дөрөвт шалгарлаа

Улсын заан Б.Бат-Өлзий Улсын арслан Б.Батмагнайгаар найм давж их шөвгийн дөрөвт шалгарлаа

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий улсын арслан Батсүхийн Батмагнай нар цаг гаруй хугацаанд барилдлаа.

Улмаар Улсын заан Б.Бат-Өлзий Улсын арслан Б.Батмагнайгаар найм давж их шөвгийн дөрөвт шалгарч Монгол Улсын "гарди" цолны болзол хангалаа.