Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөж, бөхчүүд есийн давааны амаа авахаар хүлээж байна.
ВИДЕО:
Энэ жилийн наадмын их шөвгийн дөрөвт шалгараад буй улсын арслан Б.Орхонбаяр,
- Нэгийн даваанд залуу бөх Б.Билгүүн,
- Хоёрын даваанд сумын заан Н.Отгонцоож,
- Гурвын даваанд аймгийн начин Б.Батжаргал,
- Дөрвийн даваанд аймгийн заан О.Доржсамбуу,
- Тавын даваанд улсын харцага Д.Бат-Эрдэнэ,
- Зургаагийн даваанд аймгийн арслан Х.Наранбаяр,
- Долоогийн даваанд улсын начин Б.Түвшинтөгс,
- Наймын даваанд аймгийн начин Б.Сундуйжав нарыг тус тус даван их шөвгийн дөрөвт шалгараад байна.