Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд шалгарсан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзийд Улсын арслан Э.Батмагнай өөрийн цахим хуудсаар дамжуулан баяр хүргэж, амжилт хүслээ.
Тэрбээр “Сайхан барилдлаа, ах аа. Түрүүлээд түмэн олноо баярлуулаарай. Амжилт хүсье” хэмээн нийтэлжээ. Энэ жилийн наадмын наймын даваанд Б.Бат-Өлзий Улсын арслан Э.Батмагнайг давснаар Улсын их баяр наадмын шөвгийн дөрөвт шалгарч Дархан аварга Н.Батсууриар ес даван үзүүр түрүүнд шалгараад байна.