Архангай аймаг болон 18 сумын цахилгаан хангамжийг бүрэн сэргээжээ

Архангай аймаг болон 18 сумын цахилгаан хангамжийг бүрэн сэргээжээ

Архангай аймгийн төв болон 18 сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хангамжийг бүрэн сэргээжээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сум болон Архангай аймгийн төвийг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамын намагтай бүсэд байрлах 347 дугаар тулгуур хүчтэй салхи, аадар борооны улмаас хөрс нь сууж, тулгуур булгарч унаснаар цахилгаан хангамж түр хугацаанд тасалдаад байсан юм. Үүссэн гэмтлийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын засварын шуурхай бригад богино хугацаанд бүрэн засварлаж, цахилгаан дамжуулах шугамын хэвийн ажиллагааг сэргээснээр Архангай аймаг болон 18 сумын цахилгаан эрчим хүчний хангамжийг бүрэн хэвийн болголоо.