Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар баталж, уг тогтоолыг НҮБ-ын гишүүн 56 улс хамтран дэмжсэн юм.
Энэ дагуу 07 дугаар сарын 13-ныг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. ”Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээ Түмэн морины парад Хүй долоо худагт эхэллээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулж 12600 морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагсаж байна.





