Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй байх бөгөөд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо орж, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Харин бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метрийн хурдтай салхилж, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэхийг анхааруулжээ. Агаарын температур Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +19...+24 градус, бусад нутгаар +23...+28 градус, харин Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр +30...+35 градус хүрч хална.

Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй. Баруун хойноос секундэд 5-10 метрийн хурдтай салхилж, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

Багануур орчимд үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, +22...+24 градус дулаан байна.

Тэрэлж орчимд үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, +21...+23 градус дулаан байх төлөвтэй.