АНУ-ын Йеллоустоун үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 65 настай жуулчин Карл Исом МакДаниел зэрлэг бизоны зургийг ойроос авч байх үед амьтан гэнэт дайрч, түүнийг агаарт шидсэн байна.
ВИДЕО:
Тухайн үед тэрээр ач хүүгийнхээ хамт аялж байсан бөгөөд видео бичлэгт бизон хэвтэж байснаа огцом босож, жуулчин руу дайрч байгаа нь үлджээ. Дайралтын улмаас МакДаниел бэртсэн ч одоогоор эдгэрч байгаа аж. Гэрчийн ярьснаар тэрээр өөрөөсөө илүүтэй энэ явдлыг харсан ач хүүгийнхээ сэтгэл санаанд санаа зовж байжээ. Энэ нь Йеллоустоунд сүүлийн хоёр долоо хоногийн дотор бүртгэгдсэн хоёр дахь бизоны дайралт аж. Тодруулбал, үүнээс өмнө зургаадугаар сарын 26-нд 12 настай хүүхэд бизонд мөргүүлж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Эх сурвалж: The Washington post