Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан Хүй долоон худагт зохион байгуулсан Уяачдын наадмын хүчит 128 бөхийн барилдаан өндөрлөлөө. Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, улсын начин Даваадоржийн Төрболд түрүүлж, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Мөнхбадрахын Буяндэлгэр үзүүрлэлээ.