Иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах бодлогын хүрээнд могойд хатгуулсан үед хэрэглэх могойн хоргүйсүүрийн улсын нөөцийг анх удаа төвлөрсөн байдлаар бүрдүүллээ.
Эрүүл мэндийн сайдын багцын санхүүжилтээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас олон төрлийн могойн хорд үйлчлэх 266 хүн тун хоргүйсүүр импортлон авч, улсын хэмжээнд шаардлагатай эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан байршууллаа. Сүүлийн таван жилд Монгол Улсад могойд хатгуулсан 559 тохиолдол бүртгэгдсэн байна. Иймээс энэхүү улсын нөөц нь яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, иргэдийн амь насыг аврах чадавхыг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.