Үндэсний их баяр наадам, аялал зугаалгын өдрүүдэд хоол хүнсний хадгалалт, тээвэрлэлт, гарын ариун цэвэр алдагдсанаас үүдэн гэдэсний халдварын эрсдэл нэмэгддэг талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.
Иймд иргэдийг дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна. Үүнд:
- Цэвэр, баталгаатай ундны ус болон аюулгүй хүнс хэрэглэх
- Хоол идэхийн өмнө болон ариун цэврийн өрөөнөөс гарсны дараа гараа савандаж тогтмол угаах
- Ил задгай худалдаалж буй хоол, хүнс худалдан авч хэрэглэхээс татгалзах
- Хүнсээ зөв нөхцөлд хадгалж, бүрэн болгож хэрэглэх
- Суулгалт, бөөлжилт, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл өөрийгөө эмчлэхгүйгээр яаралтай эмнэлгийн байгууллагад хандах.
Баяр наадмын өдрүүдэд иргэн бүр хувийн ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлаа сайтар сахиснаар гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэх боломжтойг мэргэжлийн байгууллага онцолж байна. Иргэдийг эрүүл, аюулгүй сайхан наадахыг уриаллаа.