"Монголын хамгийн том баяр болох Үндэсний их баяр наадам үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа" хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч айлчлалаа дурсжээ

"Монголын хамгийн том баяр болох Үндэсний их баяр наадам үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа" хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч айлчлалаа дурсжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён айлчлалынхаа талаар өөрийн instagram хуудастаа дараах сэтгэгдлийг бичиж үлдээжээ. 

Тэрбээр, "Монголын өнө эртний түүх, өв соёл нь шингэсэн хамгийн том баяр Үндэсний их баяр Наадам үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Хүч тэнхээ сорьсон үндэсний бөх, уухай цуурайтсан хурдан морины уралдаан, ур чадвар шаардсан сур харваа гээд бүхэн нь нүд салгахын аргагүй гайхалтай байсан юм. Монголчуудын эх орноороо бахархах бахархал, халуун сэтгэлийг ойроос мэдрэх сайхан боломж олдлоо.

Тэргүүн хатагтай бид хоёр ч мөн сурын харваанд оролцож үзсэн. Гэвч нум гартаа бариад байг онож харвана гэдэг бодсоноос хавьгүй хэцүү юм байна лээ. Дэлгэцээр харахад амархан мэт санагддаг байсан ч өөрөө туршиж үзэхэд үнэхээр ур чадвар шаарддагийг ойлголоо.

Хамгийн их сэтгэлд үлдсэн зүйл бол очсон газар бүртээ биднийг инээмсэглэлээр угтан авч, гар даллан халуун дотноор мэндчилсэн Монголын ард түмний зочломтгой зан байлаа. Та бүхний элэгсэг сайхан хандлагын ачаар энэ удаагийн айлчлал бидний хувьд мартагдашгүй, халуун дулаан дурсамж болон үлдэх болно. Мөн биднийг урьж, чин сэтгэлээсээ хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд дахин гүн талархал илэрхийлье. Сайхан дурсамжаар дүүрэн нутаг буцлаа. Дахин уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна. Баярлалаа" хэмээгээд ThunderZ-ын Тэнгэр цомогт орсон "Монгол" дууг эгшиглүүлжээ. 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө