Соёлын сайд асан Ч.Ундрам наадмын ерөнхий найруулагчаар Д.Баярбаатарыг сонгон шалгаруулж байжээ

Соёлын сайд асан Ч.Ундрам наадмын ерөнхий найруулагчаар Д.Баярбаатарыг сонгон шалгаруулж байжээ

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар ажилласан. Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг үндэсний язгуур урлаг, тэр дундаа ардын бие биелгээ, бүжгийн урлагт тулгуурлан найруулсан. Улмаар энэ жилийн нээлт үзэгчдийн зүгээс эерэг үнэлгээ, сайшаал хүртээд байна. 

Тэгвэл Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатарыг өнгөрсөн хоёрдугаар сард болсон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар сонгож байжээ. Тодруулбал, “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч, багийн бүрэлдэхүүн, ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулсны дараа хорооны гишүүдийн нууц санал хураалтаар 84 хувийн дэмжлэг авч шалгарсан байна. Уг сонгон шалгаруулалт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын бүрэн эрхийн хугацаанд болсон юм.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө