Улсын начин Б.Гончигсүрэнд “Yamaha Crux Rev” мотоцикл гардууллаа

Улсын начин Б.Гончигсүрэнд “Yamaha Crux Rev” мотоцикл гардууллаа

Үндэсний их баяр наадмын тавын даваанд тунаж барилдан, улсын начин цолны болзол хангасан Архангай аймгийн Хотонт сумын харьяат Батхуягийн Гончигсүрэнд “Yamaha Crux Rev” мотоцикл гардууллаа.

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) болон “Тотал моторс” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд энэхүү шагналыг олгожээ. Шагналыг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, менежер С.Гантөр нар гардуулсан байна. “Yamaha Crux Rev” мотоцикл нь олон улсын чанар, аюулгүй байдлын стандартыг хангасан, бартаат болон засмал замд найдвартай ажиллагаатай, шатахуун бага зарцуулдаг, эдэлгээ сайтай загвар бөгөөд хөдөө орон нутгийн нөхцөлд ашиглахад тохиромжтой гэдгээрээ онцлог юм. МҮБХ-ноос цаашид энэхүү шагналыг зөвхөн Үндэсний их баяр наадмаар бус, мөн Эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан, Сар шинийн баярт зориулсан барилдааны тавын даваанд тунаж давсан бөхөд гардуулдаг уламжлал болгохоор төлөвлөжээ.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө