Заан, гарди цолтой бөхийн малгайн тэмдэг 1 сая орчим төгрөгийн үнэтэй бол, Улсын аварга цолтой бөхийнх 3 сая төгрөгөөс дээш үнээр бүтдэг

Заан, гарди цолтой бөхийн малгайн тэмдэг 1 сая орчим төгрөгийн үнэтэй бол, Улсын аварга цолтой бөхийнх 3 сая төгрөгөөс дээш үнээр бүтдэг

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан болж, бүх цолны төлөөллүүд шинээр төрсөн онцлогтой наадам боллоо.

Монгол бөхийн сүр хүчийг дэвээ шаваа, монгол дээл, гутал, зодог шуудаг гээд л олон зүйлээс анзаарч харж болдог. Гэхдээ энэ дундаас бөхчүүдийн тэргүүндээ залсан залаа, тэмдэг тухайн бөхийг ямар амжилт гаргасан ямар цолтой бөх болохыг шууд харж болохоор илэрхийлэмжтэй байдаг.

-О.ХАНГАЙ АВАРГЫН ТЭМДЭГ ТАВ ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ-

Монгол бөхийн тэмдэг гурван төрлийн хэлбэртэй байдаг. Сумын цолтой бөхчүүд тэмдэг мөнгөн, гурвалжин байдаг. Харин аймгийн цолтой бөхчүүдийн хувьд мөнгөн дөрвөлжин хэлбэртэй тэмдэг зүүдэг. Тэгвэл бөхчүүдийн хамгийн их хүлээдэг зүйл бол улсын цол авч тэргүүндээ дугуй хэлбэртэй тэмдэг залах байдаг.

Улсын начин, харцага, заан, гарьд, арслан цолны тэмдэгэнд цолны нэршлийн амьтад дүрслэгддэг бол аварга цолны тэмдэгэнд хангарьд дүрслэгдсэн байдаг.

Арслан, аваргуудын малгайн тэмдэг шар өнгөтэй байдаг нь улсын наадмын түрүү бөх болсон эрхэм хүн гэдгийг тодотгож өгсөн мэт сүрдэм харагддаг. Харин Даян аварга цолнос эхлээд малгайд байрлах тэмдгийн тоо нэмэгддэг. Тодруулбал улсын аварга цолтны малгайны зөвхөн урд хэсэгт, Даян аварга цолтны малгайн гуван талд, монгол бөхийн ноён оргил болсон Дархан аваргууд малгайн дөрвөн тал алтлаг өнгийн хангарьд шувууг байрлуулдаг.

Энэ жилийн наадмаар Б.Орхонбаяр түрүүлж Даян аварга, Б.Бат-Өлзий үзүүрлэж өөрийн гэлтгүй монголчуудын хүсэн хүлээсэн цол болох арслан цолтон болж өөрийн тэргүүндээ дугуй, шар өнгийн тэмдгийг залахаар болж байна. Харин Даян аварга Б.Орхонбаяр хувьд малгайн гурван талдаа шар өнгийн хангарьдын тэмдэгтэй малгайтай болж байна.

-НААДАМ БОЛГОНЫ ДАРАА ШИНЭ ЦОЛТНУУДЫН МАЛГАЙН ТЭМДЭГ ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТАЖ ЭХЭЛДЭГ-

Улсын начин, харцага, заан, гарьд цолтны тэмдэг 5.5 см диаметртэй бөгөөд цутгаж хийсэн нь дунджаар 650 мяган төгрөгөөс нэг сая төгрөгийн хооронд байдаг. Зарим бөхчүүд тэмдэгтээ илүү анхаарал хандуулж уран дарханаар сийлүүлж хийлгэдэг. Энэ нь мэдээж тэмдгийн үнийг үлэмж хэмжээгээр өсгөдөг. Улсын харцага О.Мөнх-Эрдэнийн малгайн тэмдэг хоёр эрднийн чулуу атгасан харцага шувууг товгороор сийлсэн байдаг бөгөөд үнийн хувьд 3 орчим сая төгрөгөөр хийлгэсэн гэж албан бус эх сурвалж мэдээлсэн юм.

Харин алтлаг шар өнгөтэй тэмдгүүдээс О.Хангай аваргынх олны нүдийг булаадаг. Алтаар бүрж товгор сийлсэн нь дархан хүний маш их ур ухаан шаардсан гэдэг нь харахад л илэрхий байдаг. Тэгвэл О.Хангай аваргын энэхүү эмдэг 6 орчим сая төгрөгөөр бүтсэн гэх яриа байдаг. Харин энэ жилийн шинэхэн Даян аваргын цоны тэмдэг олны анхаарлыг татаж байна. Б.Орхонбаяр аваргын хувьд малгайн гурван талд тэмдэг байрлуулна. О.Хангай аваргын тэмдэгтэй адил үнээр бүтнэ гэж тооцоход 15-20 орчим сая төгрөгийн тэмдэг байх магадлалтай юм.

 




Өнөөдөр туулай өдөр

22 цагийн өмнө