Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давсан бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу өнөөдөр /2026.07.16/ 20:00 цагаас гарах товтой байна. Наадмын үеэр Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас холбогдох журмын дагуу нэр бүхий бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, олон улсын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэн шинжлүүлсэн юм.