Ч.Ундрам: Үндэсний их баяр наадмын нээлтийг амжилттай найруулсан Д.Баярбаатарт баяр хүргэе

Ч.Ундрам: Үндэсний их баяр наадмын нээлтийг амжилттай найруулсан Д.Баярбаатарт баяр хүргэе

УИХ-ын гишүүн Чинбатын Ундрам Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны талаар цахим хуудсандаа байр сууриа илэрхийлж, ерөнхий найруулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатарт баяр хүргэлээ.

Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн ерөнхий найруулагчийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулсан болохыг онцолж, 2025 оны арваннэгдүгээр сараас зарласан шалгаруулалтад арав гаруй баг оролцон, хоёр үе шатны үнэлгээний дүнд Д.Баярбаатар сонгогдсоныг дурдсан байна.

Мөн шалгаруулалтад оролцсон багууд наадмын нээлтийн үзэл баримтлал, тайзны зохион байгуулалт, макет, презентацаа танилцуулж, илтгэлээ хамгаалсан бөгөөд Д.Баярбаатар Монголын ард түмний түүхийг угсаатны өв соёл, уламжлал, орчин цагийн өнгө аястай уялдуулсан, эв нэгдэл, хөгжил дэвшлийн үзэл санааг шингээсэн бүтээлээрээ онцгой үнэлгээ авсныг тэмдэглэжээ.




Өнөөдөр туулай өдөр

22 цагийн өмнө