Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудал энэ сарын 18-нд анхны олон улсын нислэгээ хүлээн авлаа.
Японы Нагано мужийн Мацүмото хотоос ирэх анхны олон улсын нислэгийг агаарын тээврийн “Hunnu Air” компани үйлдлээ. Тус нислэгийн ахлахаар "Хүннү Эйр” ХХК-ийн М.Төгөлдөр ахлагчтай нисэх багийн хамт олон амжилттай гүйцэтгэжээ. Орон нутагт олон улсын анхны нислэгийг амжилттай хүлээн авснаар цаашид гадаад чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, тогтмол хуваарьт нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой аж.