Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадам маргааш буюу долдугаар сарын 23-нд эхэлнэ. Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох юм байна.
Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмыг “Хангайн бүсийн хурд” хурдан морины уралдаантай хамтатган долдугаар сарын 23-25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр тов гарсан билээ.