Усанд живсэн "Land Cruiser-80" автомашиныг татан гаргажээ

Усанд живсэн "Land Cruiser-80" автомашиныг татан гаргажээ

Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Иргэн Б.Т-гийн хүсэлтийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2,4 метрийн гүнээс 14 удаагийн шумбалтаар "Land Cruiser-80" маркийн автомашиныг татан гаргажээ.

Иймд иргэд та бүхэн гол усны ослоос урьдчилан сэргийлэх үүднээс :

  • Баталгаагүй гүүр гарц гармаар гарахгүй байх;
  • Гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол голын усанд орохгүй байх;
  • Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцаар нь үлдээхгүй байх, хараа, хяналтаа сайжруулахыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөвлөж байна.