Сүүлийн таван жилийн хугацаанд цахим орчин ашиглан үйлдэгдсэн нийт 56,557 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Тодруулбал, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ гэмт этгээдүүд дунджаар 3-5 хуурамч цахим хаяг ашигладаг болох нь тогтоогдсон байна. Мөн цахим орчинд гэмт хэрэг зохион байгуулалттайгаар үйлдэхэд ашиглагдаж буй хуурамч бот болон тролл хаягуудыг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр цагдаа, тагнуулын байгууллагууд хамтран ажиллаж байгааг онцоллоо. Иргэдийг цахим орчинд мэдээлэл солилцох, худалдан авалт хийх, мөнгө шилжүүлэхдээ хаяг, эх сурвалжийн үнэн зөвийг нягталж, сэжигтэй хаяг, холбоосоос сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.