АНУ худалдааны 60 түнш оронд 10-12.5 хувийн шинэ тариф ногдууллаа

АНУ худалдааны 60 түнш оронд 10-12.5 хувийн шинэ тариф ногдууллаа

АНУ албадан хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн барааны импортыг хангалттай хориглож, хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр худалдааны 60 түнш оронд 10-12.5 хувийн шинэ тариф ногдууллаа.

Шинэ тариф баасан гарагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд Их Британи, Европын Холбоо, БНХАУ, Канад, Япон, Энэтхэг зэрэг АНУ-ын худалдааны гол түншүүд хамрагдаж байна. Эдгээр улс нь АНУ-ын нийт импортын 99.4 хувийг бүрдүүлдэг аж.

АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газраас "Албадан хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн барааны импортыг хориглох арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлээгүй тул дээрх тарифыг ногдуулж байна" гэж мэдэгдэв.

Мөн албадан хөдөлмөртэй холбоотой импортийн хоригийг хэрэгжүүлэх амлалт өгсөн орнууд 10 хувийн, харин ийм амлалт өгөөгүй улсуудад 12.5 хувийн тариф үйлчлэхээр болжээ. АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир "Энэхүү арга хэмжээ нь хүний эрхийн зөрчил болон шударга бус худалдааны практикийг засахад чиглэж байна" гэж мэдэгдсэн байна. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлогын ээлжит алхам болж байгаа юм. АНУ-ын Дээд шүүх энэ оны эхээр Трампын өмнө нь онцгой бүрэн эрхийн хүрээнд ногдуулсан олон тарифыг хууль бус гэж үзсэн ч Цагаан ордон импортын татвар тогтоох өөр хууль эрх зүйн боломжийг ашиглан шинэ бодлогоо хэрэгжүүлж эхэлжээ.