Улсын начин Ө.Батзул агсны гэр бүлд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр хүндэтгэл үзүүлжээ

Улсын начин Ө.Батзул агсны гэр бүлд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр хүндэтгэл үзүүлжээ

Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмыг “Хангайн бүсийн хурд” хурдан морины уралдаантай хамтатган энэ сарын 23-25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Энэ үеэр Улсын начин Ө.Батзул агсны гэр бүлд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр хүндэтгэл үзүүлжээ.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ө.Батзул нь 2022 оны наадмаар тухайн үеийн улсын начин Д.Хүдэрбулгаар тав давснаар улсын начин цолд хүрч байв. Харамсалтай нь 2024 оны наадмын дараа буюу долдугаар сарын 30-нд зуурдаар бурхны орныг зорьсон юм.