Олон "цуурхлын" араас шинэхэн Даян аварга Б.Орхонбаярын сэтгэл зүй ямар түвшинд бэлтгэгдсэн гэдэг энэ намрын барилдаануудаас харагдана

Олон "цуурхлын" араас шинэхэн Даян аварга Б.Орхонбаярын сэтгэл зүй ямар түвшинд бэлтгэгдсэн гэдэг энэ намрын барилдаануудаас харагдана

Эрдэнэт хотын 50 жилинй ой өргөн дэлгэр болж, хүчит бөхийн барилдаанд улсын олон цолтой бөхчүүд хүч үзэн барилдаж байгаа билээ. Тэгвэл тус барилдаанд үзэгчдийн хамгийн их хүлээж байсан энэ жилийн Үндэсний баяр наадмын түрүү, үзүүр хоёр бөх болох Улсын даян аварга Б.Орхонбаяр, Улсын арслан Б.Бат-Өлзий барилдсангүй. Улсын арслан Б.Бат-Өлзийгийн хувьд барилдахаар бүртгүүлсэн хэмээн албаны хүмүүс мэдээлж байсан ч өчигдөр нэгийн даваанд гарч ирсэнгүй.

-СЭТГЭЛ ЗҮЙ САЙТАЙ ТАМИРЧИН БУСДААС ИЛҮҮ АМЖИЛТАД ХҮРДЭГ -

Харин Даян аварга Б.Орхонбаяр хамгийн сүүлд "АПУ" ХК хүлээн авалт дээр харадсанаас хойш "сураг тасраад" байгаа билээ. Магадгүй тамирчин хүнд энэ ч сайн хэрэг болов уу. Үндэсний баяр наадмаар түрүүлсний дараа Даян аварга Б.Орхонбаяр болон түүний эхнэрийн талаар цуурхал гарч олон нийт хоёр хуваагдаад амжсан билээ.

Түүний хувьд гэр бүлийнх нь талаар олон нийтийн сүлжээнд тархаж буй мэдээлэлд хүндэтгэлтэй хандахыг хүсэж өөрийн цахим сүлжээнд мэдэгдэл гаргаж байсан. Тодруулбал, "Миний гэр бүлтэй холбоотой асуудалд хүндэтгэлтэй хандахыг та бүхнээсээ хүсч байна. Хамааралгүй хүмүүсийн зураг эвлүүлж, илт худал, гүтгэлгийн чанартай мэдээлэл түгээж буйд гүнээ харамсаж байна. Манай гэр бүл шинэ хүнээ хүлээн аваад удаагүй байгаа бөгөөд миний эхнэр нярай биетэй байгаа тул сэтгэл зүйг нь тайван байлгахыг зарим нөхдөөс хүсэж, бас гуйж байна. Бусдын хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг залуус бид хүсч буйг эерэгээр хүлээн авна уу" хэмээжээ.

Эхнэртэй нь холбоотой гэх асуудлыг хуулийн байгууллагууд шүүн, тунгааж үнэн мөнийг нь олох биз. Харин Даян аварга Б.Орхонбаярыг сэтгэлзүйг ямар түвшин байдаг вэ? гэдэг энэ намрын барилдаануудаас харагдаж эхлэх байх. Тамирчин хүний сэтгэлзүй маш чухал. "Тухайн барилдаж байгаа өдөр сэтгэлзүй тааруу байвал амархан уначихдаг, харин сэтгэл санаа тайван байхаар шөвгөр рүү шахаж барилддаг" гэж олон бөхчүүд ярьдаг.

-ХЭРЭВ ДАЯН АВАРГА Б.ОРХОНБАЯРЫН СЭТГЭЛ ЗҮЙ, БЭЛТГЭЛ ТААРУУ БАЙВАЛ ӨРСӨЛДӨГЧ БӨХЧҮҮДДЭЭ "СЭТГЭЛ ӨГЧ" МАГАДГҮЙ- 

Тамирчдын сэтгэл зүй жүдо бөхийн орон орны шигшээ багууд дээр их харагддаг. Жүдо бөхийн Монголын шигшээ багийн амжилт сүүлийн жилүүдэд эрс буурч байгааг бүгд л анзаарч байгаа байх. Энэ бол цэвэр сэтгэл зүйтэй холбоотой. Улсын аваргаар олон гайхалтай уран мэхийг хийж түрүүлчихээд олон улсын тэмцээнд барилдахаар хөшөө мэт ямар ч мэх хийхгүйгээр ялагдаж байгаа тохиолдлууд манай улсын шигшээ багт маш их харагддаг болоод байгаа. Бусад улсын шигшээ багууд бүгд хувийн сэтгэл зүйчтэй болсон. Барилдахын өмнө тухайн тамирчны ааш занд нь таарсан зөвлөгөөг өгч, илүү тайван байхад тусалдаг гэсэн үг. Харин манай улсын тамирчид багшийнхаа зөвөлгөөг сонсож дотроо том дэвжээ гэж сандраад өөрийнхөө хийж чаддаг зүйлийг ч мартчихдаг.

2016 оны Риод болсон олимпоор жүдо бөхийн -66 кг жинд хэний ч мэдэхгүй Италийн тамирчин Фабио Басилэ дэлхийн бүх шилдгүүдийг ялж олимпын аварга болж байв. Аварга болсны дараа дэлхий нийтээрээ түүний сэтгэл зүйг гайхан магтаж байсан юм. Үүнтэй ижил жишээнүүд үндэсний бөхөд ч олон байдаг.

Заан, гарди цолтой бөхийн малгайн тэмдэг 1 сая орчим төгрөгийн үнэтэй бол, Улсын аварга цолтой бөхийнх 3 сая төгрөгөөс дээш үнээр бүтдэг

Одоо бол Б.Орхонбаяр Монгол Улсын Даян аварга хүн. Ямар ч барилдаанд нэг, хоёрын даваанд унаад байж болохгүй маш том хариуцлага түүнд ирсэн. Наадмын дараа болсон цахим дайралтад өртсөн тэрээр энэ намрын барилдаанд хэсэгтээ л барилдах гэсний хэрэггүй л болов уу.

Монгол бөхөд өрсөлдөгчид сэтгэл орно гэж нэг зүйл байдаг.

Хэрэв Б.Орхонбаяр бэлтгэл сургуулилалт тааруу, сэтгэл зүйн байдал тогтворгүй намрын барилдаануудад унаад эхэлбэл өрсөлдөөн чангарсан энэ цагт бусад бөхчүүддээ сэтгэл өгөх магадлалтай болж байгаа юм. Магадгүй шинэхэн Даян аварга заалны барилдаануудын хэсэгтээ өнжиж сэтгэл зүй, бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байгаад энэ намрын эхний том барилдаан болох Бүгд найрамдах улсаа тунхагласны барилдаанд хүч үзэх биз ээ.