Б.Пүрэвдагва: 8000 өрхийн яндан, 5000 өрхийн нүхэн жорлонг цэгцэлнэ

Б.Пүрэвдагва: 8000 өрхийн яндан, 5000 өрхийн нүхэн жорлонг цэгцэлнэ

Улаанбаатар хот төдийгүй, Монгол улсад анх удаа олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээтэй, сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлсэн эко хорооллыг Баянхошуу, Шархад дэд төвд барьж байна.

Ногоон барилгын шаардлагуудыг хангасан эко орон сууцыг стандарт барилгуудтай харьцуулахад дунджаар эрчим хүчний хэмнэлт 25хувь усны хэмнэлт 20-25 хувь барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25 хувь байх юм. Оршин суугчид энгийн стандарт барилгаас ашиглалтын зардал багатай, илүү үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших боломжтой болж байна. Эко хорооллын 30 хувь нь ногоон байгууламжтай байна. Уг орон сууцны 10 хувь нь тусгай хэрэгцээт иргэд амьдрахад зориулагдсан юм.