Аймгийн арслан Ч.Мөнхбат улсын харцага Ө.Батсууриар гурав давлаа

Аймгийн арслан Ч.Мөнхбат улсын харцага Ө.Батсууриар гурав давлаа

Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна.

Тус барилдааны гурвын даваанд Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн арслан Ч.Мөнхбат улсын харцага Ө.Батсуурийг өвдөг шороодуулан дөрвийн даваанд шалгарлаа.