АНУ Иранд 12 дахь шөнөө дараалан агаарын цохилт өгчээ

АНУ Иранд 12 дахь шөнөө дараалан агаарын цохилт өгчээ

АНУ-ын Төв командлалаас (CENTCOM) Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар Ираны цэргийн объект, пуужин болон дроны агуулах, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүдэд таван цаг үргэлжилсэн агаарын цохилт өгснөө мэдэгдлээ.

 
Энэ нь Америкийн талаас 12 дахь шөнөө дараалан хийж буй дайралт юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн АНУ, Израилийн цэргийн ажиллагааны улмаас мянга мянган хүн амь үрэгдэж, сая сая иргэн орон гэрээсээ дайжаад байна. АНУ-ын тал одоогоор 18 цэргийн алба хаагчаа алджээ.
 
Д.Трамп "Иран Ормузын хоолой дахь хөлөг онгоцнууд руу халдвал тус улсын гүүр болон цахилгаан станцуудыг устгана" гэж мэдэгдсэн байна.