ВИДЕО: Энэтхэгийн нэгэн хотод ирвэс орж ирэн хоёр хүнийг гэмтээж, дэлгүүрийн кассчин руу дайрчээ

ВИДЕО: Энэтхэгийн нэгэн хотод ирвэс орж ирэн хоёр хүнийг гэмтээж, дэлгүүрийн кассчин руу дайрчээ

Энэтхэгийн Ражастан мужийн нэгэн хотод дөрвөн настай эрэгчин ирвэс ойгоос гарч ирэн гудамжаар тэнүүчилж, хоёр хүнийг гэмтээсний дараа дэлгүүрийн кассчин руу дайрсан нь камерын бичлэгт үлджээ.

ВИДЕО: 

Харин нутгийн иргэдийн айдасыг төрүүлсэн уг амьтныг барих ажиллагаа таван цаг орчим үргэлжилсэн байна. Эцэст нь аврагчид ирвэсийг унтуулахитариа хэрэглэн барьж, хүн ам суурьшсан бүсээс холдуулжээ. Одоогоор эрх баригчид ирвэс хотын бүсэд хэрхэн орж ирснийг тогтоохоор мөрдөн шалгаж байгаа аж. Ражастан мужийн Тодарайсингх орчмын ой мод нь ирвэс зэрэг зэрлэг махчин амьтдын амьдрах байгалийн гол бүс нутагт тооцогддог ажээ.