Орхон аймгийн ЗДТГ-аас улсын начин Ө.Батзул агсны хүү Б.Дуулгад 50 сая төгрөг бэлэглэжээ

Орхон аймгийн ЗДТГ-аас улсын начин Ө.Батзул агсны хүү Б.Дуулгад 50 сая төгрөг бэлэглэжээ

Орхон аймгийн харьяат анхны улсын начин Ө.Батзул агсны хүү Б.Дуулгад Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон 50 сая төгрөгийн хадгаламж нээж өгөхөө мэдэгдлээ.

Орхон аймгийн удирдлагууд Б.Дуулгад хадгаламжийн дэвтрийг гардуулж, “Аавынхаа алдрыг дуурсгасан сайн хүн болоорой” хэмээн ерөөлөө. Улсын начин Ө.Батзул агсны гэргий болон хүү Б.Дуулга Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулсан баяр наадмын нээлтэд оролцсон юм. Энэ үеэр Ө.Батзул агсны гэргий NTV телевизэд өгсөн ярилцлагадаа “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, нутгийн удирдлагууд хүү бид хоёрыг их сайхан угтаж авлаа. Өнөөдөр олон хүн нөхрийг маань дурсан ярьж байна. Нөхрийгөө их үгүйллээ” хэмээн ярьсан юм.