Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Арханхангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага О.Мөнх-Эрдэнэ улсын харцага Б.Зоригтбаатартай хүчийг үзэн барилдаж найм даван түрүүллээ. Харин улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ. Түрүүн бөхийн шагнал Ланд-300 автомашин бол үзүүрлэсэн бөхийг хоёр өрөө байраар байлж байгаа юм.