Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ

Өнөөдөр /2026.07.26/ Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 29-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Маргааш буюу энэ сарын 27-нд нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 29-нөөс ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.