Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн зүгт 100 км-ийн зайд өнөөдөр /2026.07.26/ 08:08:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Газар хөдлөлтийн төв нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвөөс зүүн урд зүгт 50 км, Ерөө сумын төвөөс зүүн зүгт 100 км, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвөөс зүүн зүгт 111 км-ийн зайд байрлажээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө, Хүдэр, Шарын гол сумдын Засаг дарга нараас нөхцөл байдлыг тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол, эвдрэл гэмтэл бүртгэгдээгүй байна.