Өчигдөр /2026.07.25/ 12 цаг 50 минутад “Төв аймгийн Борнуур сумын хуучин Соёлын төвд хүн боомилсон байдалтай нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Одоогоор уг хэрэгт Төв аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн амь хохирогчийн ар гэрээс гаргасан цагдаагийн алба хаагчдыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоолгох хүсэлтийн дагуу согтуурлын зэргийг хэмжигч багажаар оролцогчдыг байлцуулан, дүрс бичлэгээр бэхжүүлэн шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогджээ. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэрэгт нотолбол зохих баримтыг тал бүрээс нь бүрэн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.